ТӨВ: "Зуунмод марафон"-ыг 3 дахь жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-06-06 10:24:38

Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Зуунмод хотын өдөр буюу 6 дугаар сарын 20-ныг тохиолдуулан “Зуунмод марафон”-ыг 3 дахь жилдээ зохион байгуулна.   


Тэмцээнийг иргэдийг илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал, бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг таниулах зорилгоор зохион байгуулах юм.


Тэмцээн өглөөний 9 цагт эхлэх бөгөөд бүртгэлийг 6 дугаар сарын 20-ны 8 цаг 20 минут хүртэл цахимаар бүртгэнэ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нэг зайд гүйх бөгөөд 15-17 нас 5 км, 18-аас дээш насны 5 км-т аймаг, нийслэл, дүүргийн иргэд нээлттэй оролцох боломжтой.


Түүнчлэн 18-34 нас 10 км, 35-54 нас 10 км, 55-аас дээш нас 10 км, гэр бүлийн гүйлт 1500 м, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд 1500 м зайд оролцох юм.


Зуунмод марафоныг 2023 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд нийт 400 гаруй иргэн оролцжээ. Үүнээс нээлттэй уралдаанд Улаанбаатар хотоос 5 иргэн, Баянхонгор аймгийн харьяат 2 иргэн тус тус оролцож байв.  



 

Холбоотой мэдээ