Сүү 1000 төгрөгөөр борлуулагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Баясуулагч хүнсний зах дээр сүү 1000 төгрөгийн үнэтэй байна. Тараг 1000, айраг 2000, чихэртэй ааруул 13000, шар тос 12000, монгол архи 3000, бяслаг 8000, өрөм 6000 төгрөгөөр борлуулж байна.
Харин төмс 800 төгрөг, лууван 800, байцаа сонгино 600, улаан лооль 5000 төгрөгөөр борлуулж байгаа бол
Тус зах дээр үхрийн мах 6500, хонины мах 5500 төгрөгийн ханштай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад цагаан идээний үнэнд ямар ч өөрчлөлт ороогүй, махны үнэ 300- 500 төгрөг орчмоор буурсан үзүүлэлттэй байна.
П.Батням