ДУНДГОВЬ: 90 ахмадад өдрийн үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-29 11:34:43
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ахмад настны тухай хуулийн дагуу Дундговь аймгийн Ахмадын хорооноос Сайнцагаан сумын ахмадуудад өдрийн үйлчилгээ үзүүлж эхэллээ.  


Ахмадуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн сургалт хийх, сэргээн засах эмчилгээнд хамруулах, урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэхээр тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Ахмадын хороотой гэрээ байгуулсан.  


Энэхүү үйлчилгээг үзүүлснээр тэдний эрүүл мэндийг хамгаалах, идэвх оролцоог сайжруулах, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх ач холбогдолтой ба энэ онд 90 орчим ахмадад дээрх 5 үйлчилгээг 7 хоногийн турш үзүүлнэ.  


2023 оны аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээр тус аймагт 55-аас дээш настай 3949 эмэгтэй, 60-аас дээш настай 2072 эрэгтэй ахмад амьдарч байна. Тэдгээрийн 54 хувь нь Сайнцагаан сумын иргэн юм.



Холбоотой мэдээ