СҮХБААТАР: Бороо орж, хүйтэн салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-28 15:53:57

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш нийт нутгаар бороо орж, агаарын температур сэрүүсэж, хүйтэн салхи шуургатай байхыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.


Иймд үер усны аюулаас болгоомжилж, төөрөх, осгох зэрэг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулав. Мөн малчид малаа холын бэлчээрт гаргахгүй байж, байнгын хариулга маллагаатай байлгах, тээвэрчдийг хол замд гарахгүй байхыг анхааруулав.


Тавдугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 30-нд зарим нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ. Салхи түр зуур 12-14 м/с хүрч ширүүсэх бол 6 дугаар сарын 1-нээс дулаарч, +25 хүртэлх градусын дулаан байх төлөвтэй гэв

Холбоотой мэдээ