340 ширхэг уд мод нэмж тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-06 12:11:46

Намрын  мод тариалах ажил Дорноговь аймагт эхэллээ. Энэ удаа Сайншанд хотын төвд бус хотоос зайдуу төв цэнгэлдэх хүрээлэнгийн  орчимд ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор 340 ширхэг уд мод тариалах ажлын бэлтгэл хангаж байна.

Мод тарих ажиллагаанд Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд идэвхтэй оролцож байна.

Уд мод нь говийн нөхцөлд түргэн ургах чадвартай, арчилгаа тордолгоо сайн авдаг, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тохиромжтой учир өнгөрөгч зургадугаар сард Сайншанд сумын ЗДТГ-аас урд хөршөөс 500 ширхэг улиас, 500 ширхэг уд мод авчирч тарьсан нь үр дүнгээ өгчээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ