БУЛГАН: Бэлэг дурсгалын зүйлс, нэхмэлийн сургалтад хүүхдүүд сайн суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-09 08:45:06

Булган, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Насан туршийн боловсролын төвийн багш нар тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Хутаг-Өндөр суманд ажиллалаа.




"Алтаргана-2024" олон улсын 15 дугаар наадмын хүрээнд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр бэлэг дурсгалын зүйлс, гар урлалын бүтээл хийх, нэхмэлийн сургалтыг Хутаг-Өндөр сумын иргэд, хүүхэд багачуудад зохион байгуулж байна.




Алтаргана наадмын бэлэг тэмдэг Хөх бух, Буриад басганы чихмэл хийх сургалтыг охид ихээр сонирхон маш хурдан суралцаж байна.




“Сурагчийн ажил мэргэжлийн төлөвлөгөөний тухай” 8, 9 дүгээр ангийнханд, “Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд”, “Тэтгэлэг апп ашиглах”, “Тохирох мэргэжлийн чиглэлээ тодорхойлох тест ажиллах” зэрэг сэдвээр 10, 11 дүгээр ангийн суралцагчдад сургалт, мэдээлэл зөвлөгөө өгч зөвлөн тусаллаа. 



Холбоотой мэдээ