СЭЛЭНГЭ: 50мвт-ын дулааны цахилгаан станц баригдсанаар олон таатай нөхцөл бүрдэнэ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-06 10:06:56

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар багт баригдаж байгаа 50 мВт дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхлээд ид өрнөж байна.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тус бүтээн байгулалтын ажилтай танилцаж, орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэн, ажлыг эрчимтэй, зогсолтгүйгээр явуулахыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс онцгойлон хүслээ.

 

Сэлэнгэ аймгийн хөгжлийн тулгуур болсон энэхүү бүтээн байгуулалтын суурийн газар шорооны ажил эхэлж, тоног төхөөрөмжүүд нь эхнээсээ ирсэн байна.

 

50 мВт дулааны цахилгаан станц баригдсанаар аймгийн төвийн иргэд ая тухтай, тохилог орон сууцанд амьдрах, том сүлжээ дэлгүүрүүдийн үйлчилгээ нэвтрэх, цаашлаад эрчим хүчний хараат бусаар ажиллах зэрэг олон таатай нөхцөл бүрдэх юм.


Гүйцэтгэгч талын зүгээс хүнд машин механизмын мэргэжлийн жолооч, туслах ажилчдын хэрэгцээ шаардлага байгаа учраас орон нутгаас авч ажиллуулах хүсэлтэй байгаагаа аймгийн удирдлагад хэллээ.

 

Орон нутагтаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллах боломж Сэлэнгэ аймгийн иргэдийн өмнө нээлттэй байна.