Үзэсгэлэн худалдаанаас огт орлогогүй буцаж байгаа худалдаачид ч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-04 19:04:48

"Налгар намар" үзэсгэлэн худалдаа Булган аймгийн Спортын ордонд 2 өдрийн турш үргэлжиллээ. Энд өмнөх үзэсгэлэн худалдаанд удаа дараа ирж байсан иргэд, аж ахуйн нэгжүүд оролцож байна.

"Иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан байна, бараг худалдаа хийхгүй хоосон буцаж байгаа лангуу зөндөө байна, эдийн засаг уналтанд оржээ" гэж хэлэх иргэд олон байлаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд монгол ноос ноолууран хувцас эдлэл, эмийн ургамал, биеийн ядаргаа тайлах гар хийцийн цай, дарсан ногоо, утсан загас, хиам, талх нарийн боов, бялуу цаашлаад орос, герман, солонгос хувцас гоо сайхны бараа, мөнгөн эдлэл гээд импортын бараанууд ч байлаа. Үнийн хувьд ч хамгийн хямд үнээр худалдаа хийж байгаа гэнэ.

Өмнөх үзэсгэлэн худалдаануудад ирж байгаагүй зүйл гэвэл Сэлэнэг сумаас 5 хошуу малын эврээр хийсэн бэлэг дурсгалын болоод хэт хутга онцгой хийж ирсэн нь содон байлаа.

                                                                                                                               П.Батням

Холбоотой мэдээ