СЭЛЭНГЭ: Техник, технологийн улсын олимпиадын гурвын даваанд оролцох багш, сурагчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн Техник технологийн XXV дахь удаагийн олимпиадын II давааг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр сургууль дээр өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан байна.
Энэхүү олимпиад нь Дизайн зураг
зүй технологи, Дүрслэх урлаг, Техник спортын төрлөөр болж,
48 багш, 64 сурагч оролцжээ.
Олимпиадын шүүгчээр БЕГ-ын сургалтын
хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбаатар, МУБИС-ийн ДУТИС-ийн
докторант багш Ч.Батцэцэг нар ажиллаж, Мандал сумын ЕБ-ын
1-р сургуулийн хамт олон зохион байгуулагчаар оролцсон
байна.
Дээрх олимпиадын ялагч нар
удахгүй болох улсын олимпиадын 3-ын даваанд оролцох эрх
авчээ.
Тодруулбал Мандал сумын ЕБ-ын
1-р сургуулийн Дизайн технологи зураг зүйн багш С.Батмөнх,
Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургуулийн багш Б.Гүнжилмаа.
Дизайн технологи зургийн
хичээлээр сурагчдаас Сайхан сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч А.Амарсайхан,
Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургуулийн
сурагч Б.Болорцэцэг
нар түрүүлсэн байна.
Мөн Дүрслэх урлагийн
төрөлд Баянгол сумын ЕБС-ийн багш Т.Гантулга,
сурагчдаас Цагааннуур сумын сургуулийн сурагч Г.Шинэчимэг
нар шалгарчээ.
Олимпиадын Автомашины загварын
төрөлд Мандал сумын ЕБ-ын 1-р сургуулийг сурагч О.Цэнгүүн,
Нисэх онгоцны загвар
зохион бүтээгч Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р
сургуулийн сурагч Ш.Чинзориг, Усан онгоцны загварын
төрөлд Мандал сумын ЕБ-ын 1-р сургуулийг Б.Тэмүүлэн
нар шалгарч, улсын олимпиадын 3-ын даваанд оролцохоор болжээ.