Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн орсон тул зорчихгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн 2024 оны дөрөвдүгээр сарын 8
/МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун дулаарч байна.
Өчигдөр Их-Уул сумын нутагт 18
градус дулаан байлаа.
Цас хайлж, мөс нимгэрч зарим томоохон голуудын цөн түрсээр байна.
Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн орж, эрэг зах руугаа түрж шахсан байна. Иймээс иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-наас хойш бүрэн
хөлддөг. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150
см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион
байгуулдаг уламжлалтай.
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
9 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
9 цаг

СЭЛЭНГЭ: БНСУ-тай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
10 цаг