УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-07 17:26:33

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна.

Бүлгийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөв болон 2017-2018 оны төсвийн төсөөллийн хуулийг хэлэлцэж байгаа аж. Тус бүлэг энэ сарын 05-нд болсон ээлжит хуралдаанаараа 2016 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч материал бүрэн тараагдаагүй учраас түр хойшлуулаад байсан билээ.

Харин 2015 оны төсвийн тодотголыг Сангийн сайд Б.Болор өчигдөр буюу энэ сарын 06-нд өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга 2015 оны төсвийн тодотголыг нэн яралтай дэгээр хэлэлцэх захирамж гаргасан юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд