ДОРНОГОВЬ: 14 сумын 400 гаруй малчин өрхөд өвс тэжээл, тусламжийн бараа хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-18 14:51:50

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 56 цэргийн алба хаагч туулах чадвар сайтай зургаан нэгж техниктэйгээр өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа.


Албаныхан 3-20 хоногийн хугацаатай 3-7 удаагийн давтамжтай үүрэг гүйцэтгэн 7500 км зам гаргаж, 14 сум 400 гаруй малчин өрхөд өвс тэжээл, тусламжийн бараа хүргэсэн байна.


Улсын онцгой комиссоос хүлээлгэн өгсөн 200 тонн улаан буудайг шуудайлах, өвс тэжээлийг ачих, буулгах ажлыг шуурхай зохион байгуулж, малын сэг зэм устгах ажилд 42 цэргийн алба хаагч дөрвөн нэгж техниктэйгээр тав хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэж, малчдад 13 нэр төрлийн 18.3 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлжээ.

Холбоотой мэдээ