АРХАНГАЙ: Зарим байгууллагын шаардлагатай тоног төхөөрөмж авах зардлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-14 12:28:05

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/ Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож байна.


Өнөөдрийн байдлаар аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Стандарт, хэмжилзүйн хэлтэс зэрэг байгууллагаар ороод байна.


Аймгийн Засаг дарга ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны дараа ШШХ-ийн Экологийн шинжилгээний лабораторид тоног төхөөрөмжийн зардалд 44 сая төгрөгийг, СХЗХ-т компьютер тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардалд 20 сая төгрөгийг, УЦУОШТ-д 19 сая төгрөгийг тус тус шийдвэрлэж өгөхөөр боллоо.


Мөн цаг уурт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны шатахуун, техник хэрэгслийн бэлэн байдлын зардал, конторын барилгын дотор засал, лабораторийн ажилчдын сургалтын зардал зэргийг үе шаттай шийдвэрлэхээр боллоо.

Холбоотой мэдээ