ДУНДГОВЬ: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авч, тоолох 61 хэсэг байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал
авч, тоолох 61 хэсэг байгуулсныг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллээ.
Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооноос
батлан гаргасан УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны
хуваарийн дагуу тус аймгийн 15 сумын 68 багийг хамруулан 61 хэсэг байгуулсан
байна.
Энэ тухай тус аймгийн УБХ-ийн дарга
Ж.Өлзийжаргалаас тодруулахад “Сонгуулийн ерөнхий хорооны нэгдүгээр сарын 9-ний
өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны цаг
хугацааны хуваарийг батлан гаргасан.
Энэ хуваарийн дагуу сонгогчдын санал
авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн
хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах ёстой. Энэ дагуу манай аймагт
нийт 61 хэсэг байгууллаа.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Дундговь
аймгаас 30450 сонгогч оролцож саналаа өгөх ёстой. Томсгосон тойргоор Дундговь,
Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг нэг тойрог болж байгаа. Нийт 7 мандаттай”
гэлээ.