Galaxy S24-ийн борлуулалт нэг саяас давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ, 2024 оны хоёрдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгост Samsung Electronics компанийн Galaxy S цувралын хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд худалдаанд гарснаас хойш ердөө 28 хоногийн дотор нэг сая ширхэг борлогджээ.
Нэгдүгээр сарын 16-нд олон нийтэд танилцуулсан Galaxy S24 цувралын гар утаснуудын борлуулалт мягмар гарагт нэг
саяд хүрснээр 2017 онд гарсан
Galaxy S8 цувралын тогтоосон дээд амжилтыг ес хоногоор ахиуллаа гэж Samsung Electronics мэдээллээ.
Энэхүү үзүүлэлтэд өмнөх Galaxy S23 цувралынхаас
гурван долоо хоногийн өмнө хүрсэн
боловч 2019 онд гаргасан Galaxy Note 10 ухаалаг гар утасныхаас гурван хоногоор хоцорсон гэж компанийн мэдэгдэлд дурджээ.
Хамгийн үнэтэй S24 Ultra загвар нь нийт борлуулалтын 55
хувийг бүрдүүлсэн бол арай хямд
үнэтэй Galaxy S24 Plus болон Galaxy S24 үлдсэн хувийг нь эзэлсэн байна.
Galaxy S24 цуврал нь Samsung Electronics-ийн хиймэл оюун ухаан бүхий анхны ухаалаг гар утас бөгөөд утсаар ярих үед шууд орчуулах функцтэйгээс гадна камерын үзүүлэлтүүдийг сайжруулжээ.