Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2024-01-29 05:42:44

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 4-нд болох үйл явдлын тойм.


Улаанбаатарт:

 

1 дүгээр сарын 29-нд: ЭЗХЯ, АХБ хамтран “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын форум”-ыг “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулна.

1 дүгээр сарын 29-нд:  "Хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг Туушин зочид буудлын Соёмбо танхимд олон нийтэд танилцуулна.

1 дүгээр сарын 30-нд: Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын төлөвлөгөөний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газраас “Бүсчилсэн хөгжил-Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг болно. 

1 дүгээр сарын 30-нд: “Шангри Ла” зочид буудалд: “Trade Finance Forum” худалдааны санхүүжилтийн форум болно.

1 дүгээр сарын 31-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 4-нд: Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг Корпорайт Конвейнш төвийн тайзнаа тоглоно.

2 дугаар сарын 1-нд: ҮУИТ-ын уран бүтээлчид Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтаж Монгол үндэстний дуун их сан хөмрөгөөс дээжлэн өргөх "Ардын дуу мину" ардын дууны тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд толилуулна.

 


Орон нутагт:

 

1 дүгээр сарын 31-нд: Булган аймагт Булган аймгаас төрөн гарсан 5 аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан болно.

 1 дүгээр сарын 31-нд: Хөвсгөл аймагт: “Хэрэглэгч-Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно.

 2 дугаар сарын 1-3-нд: Өмнөговь аймагт: Говийн аялал жуулчлалын ууган эвент "16 түмэн тэмээний баяр" болно.

 2 дугаар сарын 1-3-нд: Өвөрхангай аймагт: Уран хатгамалчдын үзэсгэлэн худалдаа болно.

 2 дугаар сарын 2-4-нд: Баянхонгор аймгийн төвд Сар шинийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

 2 дугаар сарын 2-нд: Увс аймгийн Улаангом суманд “Ойрад Монголын баатарлаг туульс хайлах, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа” болно.

Холбоотой мэдээ