АРХАНГАЙ: Ховордож буй амьтдыг өсгөн үржүүлэх ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-24 17:22:46

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас ховордож буй амьтдыг өсгөн үржүүлэх, тарвага сэргээн нутагшуулах ажлыг нутгийн иргэд болон байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлтэй хамтран 2023 онд зохион байгуулсан.

 

Энэ ажлын хүрээнд Батцэнгэл, Хайрхан суманд Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслөөс 41, Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бөхөн шарын нуруунд Бугын илий 10 тоо толгойг нутагшууллаа.


Булган сум байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 100, Батцэнгэл сум 20 толгой тарвагыг тус тус сэргээн нутагшуулаад байна.


Мөн Чулуут голын сав газарт “Чулуут тул” НҮТББ 300 мянган хадрангийн жарамгай, 200 мянга орчим зэвгийн жарамгай нийт 500 000 орчим бие даан амьдрах чадвартай жарамгайг Чулуут голд нутагшуулжээ.


2023 оны зун Архангай аймагт сургууль төгсөгчдийн санаачилгаар Булган уулын дурсгалт газарт 3 эр, 9 эм янгирыг 1 ишигний хамт нутагшуулан байнгын хяналт, мониторингийн ажлыг зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ