Өнөөдөр 50 автобусыг Монголд оруулж ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Хятадын “Yutong bus” компаниас шинэ автобус нийлүүлж байгаа билээ. Эхний ээлжид 36 автобусыг оруулж ирж, нийтийн тээврийн шугаманд явуулж буй.
Тэгвэл өнөөдөр хоёрдугаар ээлжийн 50 автобусыг Монгол Улсад оруулж ирж байна. Уг автобусыг техникийн үзлэгт оруулсны дараа энэ сарын 12-ноос нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах ажээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан төлөвлөгөөгөөр нийт 12 удаагийн таталтаар 600 автобусыг оруулж ирэх юм. Хамгийн сүүлийнх нь ирэх сарын 4-нд 64 автобус Улаанбаатарт ирнэ.