Увс, Хөвсгөл аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын есөн /МОНЦАМЭ/. Увс аймгийн Ховд сумын нутагт Улаанбаатарын цагаар 13.12 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт тус сумын төвөөс зүүн зүгт 12 км, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвөөс хойд зүгт 39 км зайд болжээ.
Мөн, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өглөө 07.48 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 82 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр
хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг
хэмжиж буй үзүүлэлт юм. Харин
газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг
баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.
Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг аж.