Мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын шалгалт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-01-09 09:36:41

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын Уран бүтээлчдийн мэргэжлийн  ур чадварын шалгалт Гоцлол дуу ангийн уран бүтээлчдээр эхэллээ.


Шалгалтыг тус театрын уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Соёлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, УДБЭТ-ын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмын дагуу уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшнийг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй юм.

Мэргэжлийн ур чадварын шалгалтын шүүгчээр Монголын хөгжмийн урлагийн томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, багш нар болон зочин шүүгчээр ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын Ерөнхий удирдаач УГЗ А.П.Чепурной, ОХУ-ын Буриад улсын ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Баярто Цырандоржиевич Дамбаев нар ажиллаж байна.









Холбоотой мэдээ