АРХАНГАЙ: Шинэ оны эхний өдөр хоёр хүү төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-02 12:14:06

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хоёр эх амаржиж, хоёр хүү төржээ.


2023 оны эхний 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 1242 эх төрж, 1242 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн 2022 оны мөн үеэс 32 (2.6%) хүүхдээр өссөн байна.


Архангай аймаг 96000 хүн амтай бөгөөд 18 хүртэлх насны 35000 хүүхэд амьдарч байна. 

Холбоотой мэдээ