ХОВД: Жаргалант сумын иргэд санал бодлоо илэрхийлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-13 13:12:18

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн сард хөдөөгийн бүх суманд ажиллаж,  иргэдтэй уулзсан юм.


Харин энэ удаа аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч буй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохоор болжээ.


Жаргалант сумын 12 багт 33 мянга гаруй хүн амьдарч байна. 


Тус сумын иргэдтэй хийх уулзалт энэ сарын 12-нд эхэллээ.

Удахгүй Жаргалант сумын ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Тус хурлаар ирэх оны төсвөө хэлэлцэж сум, багийн хэмжээнд хийх ажлаа тодорхойлох юм. Иймээс сум, багийн иргэдтэй хуваарийн дагуу уулзаж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай зүйлсийн талаар санал хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал гэж үзэж байна.

Тус сумын Рашаант, Наран, Цамбагарав, Жаргалан багийн иргэд өчигдөр уулзалтад идэвхтэй оролцжээ. Тэд ихэвчлэн Жаргалант сум болон амьдарч буй багийнхаа  хөгжил, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтод анхаарч,   камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, байр, орон сууцны дээвэр засварлах, цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээг сайжруулах талаар санал хэлсэн байна.

Аймгйин Засаг дарга өнөөдөр Бугат, Буянт, Хайрхан, Магсаржав багийн иргэдтэй уулзана. Харин маргааш Бичигт, Баатархайрхан, Тахилт, Алагтолгой багийн иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.   

Холбоотой мэдээ