ХӨВСГӨЛ: Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн 75,8 хувь нь сургуульд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-13 11:32:17

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар болон “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн нэгжийн хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллав.


Тус аймгийн 2 цэцэрлэг, 4 сургуулийн үйл ажиллагаа, тэгш хамруулах боловсролыг хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцаж, цаашид төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өгсөн байна.




Хөвсгөл аймагт тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 528 хүүхэд байна. Тус хүүхдүүдийн 75,8 хувь нь сургуульд, хамрагдаж байна.


Зөвлөн туслах, туршлага судлах үйл ажиллагаанд оролцож буй баг бүрэлдэхүүн  тус аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбар комиссын кейс хэлэлцүүлэгт оролцлоо.




Тус төвд 10 гаруй төрлийн дугуйлан тогтмол хичээллүүлэхээр төлөвлөж байгаагаас одоогоор давсан урлал, шүрэн урлал, зураг, гитар зэрэг 8 төрлийн дугуйлан тогтмол хичээллэж хүүхдүүдийг сурч, боловсрон хөгжих, нийгэмших, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарч байна гэдгийг багш нар онцолж байлаа.

 


Холбоотой мэдээ