Ява аралд болсон үерийн улмаас 27 хүн амиа алджээ

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-09-23 15:43:32

СИНГАПУР./TASS/. Индонез улсын Ява арлын баруун хэсгийг хамран хүчтэй аадар бороо орсны улмаас 27 хүн амиа алдаж, 22 хүн сураггүй алга болсон тухай тус улсын Үндэсний эрэн хайх, аврах алба мэдээлжээ.

Олон газарт гол мөрнүүд эргээсээ хальж, хөрсний нуралт үүсчээ. Баруун Ява мужийн Гарут хотод 400 гаруй оршин суугч орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн байна. Тэднийг нүүлгэн шилжүүлэх тусгай төвд байрлуулжээ.

Засгийн газраас гамшигт хохирогчдод тусламж болгон мөнгө гаргаж, эм тариа, хүнсний бараа, ус болон наад захын хэрэглээний зүйлсийг илгээлээ. 

Дээрх албаны мэдээлснээр, үерийн улмаас учирсан эд материалын хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.

Б.Адъяахүү 

 

Холбоотой мэдээ