ГОВЬ-АЛТАЙ: Өвлийн идшээ орон нутгаасаа бэлтгэх боломжийг "Хүргэлт" үйл ажиллагаа бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-29 12:01:20

Есөнбулаг, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэдэдээ ченжийн гар дамжуулахгүйгээр орон нутгаасаа өвлийн идшээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүргэлт-4” үйл ажиллагааг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. 


Энэ жил тус ажлын хүрээнд 17 сумын малчдын бэлтгэсэн махыг тээвэрлэн Улаанбаатар хотод оршин суугаа Алтайн иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах тухай Говь-Алтай аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Хүргэлтийн хүрээнд нийлүүлж буй мах нь тус аймгийн шинээр брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж буй “Шимт богц" брэнд махны багц бөгөөд стандартын дагуу хайрцаглаж савласан байна. 


Махны худалдааг 2023 оны 12 дугаар сарын 13, 14-нд зохион байгуулах бөгөөд Улаанбаатар хотын иргэд “Шимт богц” онлайн худалдааны сайт https://brand-altai.zochil.shop дамжуулан амт чанар сайтай махыг захиалан, хүргүүлж авах боломжтой юм.


Холбоотой мэдээ