ӨНӨӨДӨР: "Хүрээлэн буй орчин-2023" эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-11-29 08:14:31

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 29-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30-17.30 цагт: МУИС-ийн төв байрны дугуй танхимд: Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, МУИС-ийн Инженер технологийн сургууль, ЭРАСМУС-ТАКМИ төслийн хамтарсан "Хүрээлэн буй орчин-2023" эрдэм шинжилгээний хурал болно.  

10.00 цагт: Татварын ерөнхий газарт: ХХОАТ-ын татварын өөрчлөлтийн талаар уулзалт зөвлөгөөн болно. Хувиараа бизнес эрхлэгчид, урлаг соёлын төлөөлөл оролцно. Утас: 8080-6689, 8007-0366.

11.00 цагт: “Гүрү” ресторан (ЗТХЯ-ны хажууд)-нд: О.Эрдэнээ, Д.Галсандорж нарын хамтарсан “Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэрүүдийн олон улсыг өрсөлдөх чадвар”-ын харьцуулсан судалгааны номын нээлт болно.

11.00 цагт:Монгол ньюс мэдээллийн төвд: Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Гараар татах хүчний баг тамирчид 5 алт хүртэж, медалийн дүнгээр шилдэг гурван улсад олгодог Дэлхийн цомыг анх удаа Монголын баг тамирчид эх орондоо авч ирсэн талаар "Монголын Гараар татах хүчний холбоо"-ноос мэдээлнэ.

-Засгийн газар хуралдана.

-“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, "Хүний эрх хамгаалагч" хөрөг найрууллын МОЖО уралдааны шагнал гардуулах “Хүний эрхийн хамгаалагч “Зоригтон-2023” үйл ажиллагаа болно. 

-Даланзадгад хотод уул уурхайн нөлөөллийн талаархи дата экспертүүдийн “Мэдлэгт хөтлөх номын цаг” уулзалт болж байна.

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.

18.00 цагт: “Зайсан Хилл”-д: Монгол хувилбараар бүтээсэн “SUITS” киноны нээлт болно. Утас: 9191-5473.





Холбоотой мэдээ