Хонгконгийн нээлттэй тэмцээнд оролцсон 2 жүдоч хоёулаа медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хонгконгт 11 сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн болох Хонгконгийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 2 тамирчин оролцсон байна.
Тэмцээнд өрсөлдсөн ОУХМ Э.Сумъяабазар -60 кг-д барилдаж, алтан медаль авсан бол, +100кг-д хүч үзсэн Ө.Пэрэнлэйжамц хүрэл медаль хүртжээ.