"Starship" пуужингийн туршилт дахин амжилтгүй боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-19 10:13:51

ОСТИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 19 /ВВС/. Илон Маскийн “SpaceX” компанид зохион бүтээсэн дэлхий дээрх хамгийн том "Starship" сансрын пуужинг Техас дахь хөөргөх талбайгаас бямба гарагт хоёр дахь удаагаа хөөргөлөө.


SpaceX пуужин хөөрснөөс хойш найман минут нисээд холбоо тасарч, пуужингийн эхний угсраа амжилттай салсны дараа дэлбэрчээ. Уг пуужин Атлантын далай дээр өөрийгөө устгах горимоор дэлбэрсэн гэж BBC-ийн сурвалжлагч Жон Амос мэдээлсэн байна.


Дөрөвдүгээр сард хийсэн анхны туршилтын үеэр 120 м урттай энэ аварга том пуужин хөөрснөөсөө хойш дөрвөн минутын дараа дэлбэрсэн юм.

Холбоотой мэдээ