Харааны бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-21 16:47:25

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс "Мэдлэг оролцоо-Маргаашийн боломж" сэдэвтэй харааны бэрхшээлтэй иргэдийг чадавхижуулах сургалтыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион явуулж байна.

Сургалтанд Увс аймгийн харааны бэрхшээлтэй 20 гаруй иргэд хамрагдаж байгаа бөгөөд хэрвээ өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадвал хараатай хүнээс дутахгүйгээр сайн сайхан амьдрах боломжтой юм байна гэдгийг ойлгож, ухаарч байгаа аж.

Энэ үеэр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоох, сунгахтай холбоотой асуудлаар Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч нар мэдээлэл хийсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ