Дабусу брэнд 45 нэр төрлийн давсан сувенир хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-10-23 10:13:02

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад давс хэмээх шидэт зүйлийг нээн олборлосон цагаас хойш давс нь хүний амьдралаас салшгүй нэгэн хэрэглэгдэхүүн болж хүнсэндээ болон ахуйдаа хэрэглэж заншсан төдийгүй давсанд хуримтлагдсан энергийг судлан түүнийгээ ойр орчиндоо оршоохын тулд урлаг болгон хөгжүүлсээр байна.


Давс нь байгалийн анагаагч, тайвшруулагч юм. Өнө эртнээс монголын ухаант өвөг дээдэс айж цочсон хүүхдийг ширгэлж сөрөг энергийг хөөн эерэг энергиэр засдаг уламжлал одоо ч байсаар байна.

Монголчууд гэрийнхээ давсны савыг байнга дүүрэн байлгадаг. Ингэснээр ажил бүтэж, ашиг орлого дуудахаас гадна гэрийн энергийг цэвэрлэж байдаг хэмээн бэлгэшээдэг. Монголд төдийгүй дэлхий дахинд эрт дээр үеэс давсыг олон зуун жилийн турш цэвэрлэх, ариутгах зан үйлд ашиглаж ирсэн билээ.


Давсан урлагийн Дабусу брэндийг 2016 оноос хөгжүүлж байна. Дабусу брэнд 45 нэр төрлийн давсан сувенир хийж хэрэглэгчдэд хүргээд байгаа аж.


Давсан сувинерийн гол онцлог нь эко бүтээгдэхүүн бөгөөд давс нь өөрөө амьд эрдэс учраас гэрийн энергийг засаж сэргээх чадвартай гэрийн интерьер өнгө нэмдэг онцгой бүтээгдэхүүн юм.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад монгол хэв маяг, монголчуудынхаа дуртай сонирхолтой төрлөөр шинэ сувинерүүдийг урлаж буй юм. Тухайлбал, “Тэмээн жингийн цуваа”, “Давсан гэрэл”, мөн Эх үрсийн баяраар одонтой эхчүүдэд зориулан “Шинэ зуны цэцэгс” гэсэн сувенирийн ажил дээр ажиллаж байна.


-Давсаар урласан бүтээгдэхүүн айл гэрт хамгийн эерэг нөлөөтэй байдгаараа давуу талтай.

-Байгалийн давсаар хийгдсэн сувенир нь энергийн өндөр ач холбогдолтойгоос гадна эерэг энергийг бүрдүүлж, нойргүйдлийг эмчилнэ. 

-Давсны сөрөг ионууд цахилгаан соронзон долгионыг багасгаж, агаарыг цэвэршүүлэн, стрессийг бууруулна. 

-Харшил болон астмын хам шинжийг бууруулдаг тустай. 







Холбоотой мэдээ