ГОВЬ-АЛТАЙ: ХАЙР+ЦАГ үйл ажиллагаанд 1000 орчим хүн хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-18 12:44:59

Есөнбулаг 2023 оны 10 дугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ХАЙР+ЦАГ “Хайран цагийг хайрын цаг болгоцгооё” уриатай сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа хоёр өдрийн турш боллоо.

“Гэр бүлийн хөгжил хамгаалал”, “Засагт ханы хүүхдүүд”, “Алтайн залуус” үйл ажиллагааны зорилтын хэргэжилтийг хангах ажлын хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан аж. Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох, амьд харилцааг эрхэмлэх, сошиал хэрэглээг зөв зохистой болгоход эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, өсвөр үеийнхэн, оюутан залуучуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ХАЙР+ЦАГ үйл ажиллагаа хоёр өдрийн турж болж 1000 орчим хүн хамрагдсан байна.

Сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургагч багш нар удирдан чиглүүлж зохион байгуулсан ба Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн дарга, нарийн бичиг, гишүүд, “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн гишүүд, төрийн албан хаагчид, өсвөр үеийнхэн, оюутан залуучууд хамрагджээ.

Холбоотой мэдээ