БАЯНХОНГОР: ТАЗ-ын Зөвлөн туслах ажлын баг Баянхонгор аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-16 15:31:32

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар томилогдсон, зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллаж байна. 


Ажлын багийн бүрэлдэхүүнд маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.Мөнхгэрэл, Ажлын багийн бүрэлдэхүүнд маргаан хянан шалгах газрын ахлах референт, Ажлын багийн бүрэлдэхүүнд маргаан хянан шалгах газрын мэргэжилтэн Ө.Сүрэнцэцэг нар багтжээ. 


Ажлын баг Төрийн албаны тухай хууль тогтоомж, шинэтгэлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг олон нийтэд сурталчлан, төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж байна. Мөн Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим систем дэх мэдээллийн бүрдүүлэлт, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт хийх, мэдээллийн арга зүйн зөвлөгөө өгч,  зөвлөн туслах юм. 


Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун өнөөдөр /2023.10.16/ аймгийн удирдах бүрэлдэхүүнтэй 9.00 цагт уулзалт хийж үргэлжлүүлэн Төрийн албан хаагчдын дунд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар нэгдсэн сургалтыг хийж байна.




Холбоотой мэдээ