Цэргийн албанаас бэлтгэлээр халах, ээлжит цэрэг татлагын ёслол боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дотоодын цэргийн байгууллагад энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар
татагдан ирж, алба хаах хугацаа дууссан түрүүч, байлдагч нарыг цэргийн жинхэнэ
албанаас бэлтгэлээр халах ёслолын 05 дугаар ангийн байрлалд боллоо.
Ёслолын ажиллагааг Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны “Цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах, ээлжит цэрэг татлагын ажлыг зохион байгуулах тухай” тушаалын дагуу зохион байгуулав. Ёслолд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт болон дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд анги байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэ
үеэр хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цагдаа, дотоодын цэргийн
байгууллагад ажиллах хүсэлт гаргаж сургалтад хамрагдсан 63 алба хаагчийг ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн
тушаалаар ахлагчийн сул орон тоонд томилж ажлын байраар хангасан талаар Дотоодын цэргийн штабаас
мэдээллээ.