“Ханжөү 2022” Азийн IV пара наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-16 09:57:09

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн IY пара спортын наадам энэ сарын 22-28-ны өдрүүдэд зохиогдоно. Манай улсаас урьд өмнө нь оролцож байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй шигшээ баг тус наадмыг зорино.

 

Тодруулбал, пара спортын 14 төрөлд өрсөлдөх 68 тамирчин, албаны 40 гаруй хүн, нийт 110 хүний бүрэлдэхүүн 10 дугаар сарын 18-21 өдрүүдэд 3 ээлжээр Ханжоу хотыг зорих юм.


Пара наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүнийг үдэн гаргах үйл ажиллагаа "Улаанбаатар зочид буудал"-ын их танхимд аравдугаар сарын 14-нд боллоо. 

Арга хэмжээнд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ оролцож нийт тамирчдад амжилт хүсэн, пара спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн төлөвлөгөөт ажлуудаас танилцуулсан юм.

 

Мөн Монгол Улсын төрийн далбааг Монголын багийн ахлагч, МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү болон манай улсын багийн тугч хөдөлмөрийн баатар МУГТ Э.Содномпилжээ, МУГТ Х.Энхтуяа нарт албан ёсоор гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ