"Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар УИХ-ын гишүүд асуулга тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид асуулга тавьжээ.
Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрхэн анхаарч байгаа болон гэрээнд талуудын хүлээсэн үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явц байдлын талаар асуулга тавьж байгаа аж.
Мөн уг асуулгад хариулахдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх тухай, Оюутолгой төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэх арга зам, өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрийг хянаж сайжруулах талаар тодорхой мэдээлэл оруулахыг УИХ-ын гишүүдэд анхааруулсан байна. Түүнчлэн асуулгын хариуг 10 дугаар сарын 15-наас өмнө бичгээр ирүүлж, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Н.Туяа