ХОВД: Махыг кг тутамд 10-15 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-09 16:34:40

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт өнөөдрийн байдлаар нэг кг үхрийн махыг дунджаар 15 мянган төгрөгөөр борлуулж байна.


Мөн нэг кг ямааны мах дунджаар 10 мянган төгрөгийн үнэтэй байна.


Харин нэг кг хонины мах дунджаар 12 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 7.7 хувиар буурсан үзүүлэлт юм.


Мөн нэг литр шингэн сүүний үнэ дунджаар 4000 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 5.3 хувиар нэмэгджээ.   


Холбоотой мэдээ