Тэрбум мод: “Шинэ Налайх” цэцэрлэг хүрээлэнд 35 мянга гаруй мод тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-09 11:53:01

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүдийн хүрээнд нийслэлд төвлөрсөн 7 газарт мод тарьж байна.


Үүний нэг Налайх дүүрэг дэх “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд энэ намар 484 ширхэг хавтаг навчит хус болон 300 ширхэг гоёл чимэглэлийн сөөг суулгахаар ажиллаж байна.


”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн жилүүдэд энд нийт 17 зүйлийн 36.823 ширхэг мод, сөөг суулгаснаар энэ оны тооллогоор 35.273 ширхэг мод тоолж ургалт 95.8 хувьтай байна.


“Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг Налайх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн албаныхан хариуцан арчлан, хамгаалж байна. Энд хоёр худаг гарган, 5 тонны, хоёр ширхэг усны тэрэг ажиллуулан жил бүрийн ургалтын хугацаанд мод, сөөг услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт зэрэг арчилгааг хийж байна.


Цаашид талбайн мод, сөөгийн нөхөн тарилт, цэцэрлэгийг өргөтгөх зориулалтаар зарим нэр төрлийн мод, сөөгийг үр мөчрөөр тарьц, суулгацын нөөцөө бүрдүүлж байна.

Холбоотой мэдээ