ӨНӨӨДӨР: “Мал аж ахуйн сэргэлт” малчдын чуулган болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны аравдугаар
сарын 6
/МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 6-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн
ордонд: Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын Үндэсний чуулган болно. Утас:
8810-1555.
10.00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас мазаалай баавгай болон “Тэрбум мод” хөдлөгөөний хэрэгжилт,
хуш модны самрын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9404-4104, 8803-8882.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Либертари нам Их хурлаа хийх болсон талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Чингис хаан Үндэсний музейд Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, МУУГЗ Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан "Монголын их амар амгалан" үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнд “Хубилай хааны намрын ав” уран зургийн үйл явдлыг харуулсан хүрэл баримал, 3 метр гаруй өндөртэй “Тусгаар тогтнол” баримал зэрэг сонирхолтой бүтээлүүд дэглэгдэнэ.
11.30
цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “ Монгол тээвэр нэгдэл”-ээс
“Авто тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.
12.00-14.00
цагт: ХЭҮК-ын байранд: “Ажлын байр-бэлгийн дарамтгүй орчин”
уулзалт сургалт болно.
-“Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” арга хэмжээ 3 дахь өдрөө үргэлжилнэ. Тус арга хэмжээ 10-р
сарын 10-ныг дуустал өдөр бүр болно. “World Space
Week” нь дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан,
технологийн олон улсын томоохон наадам юм.