НӨАТ-ын баримтаа 8-ны дотор бүртгүүлснээр буцаан олголт хийгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-05 14:55:18

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. НӨАТ-ын энэ оны III улирлын төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 10 дугаар сарын 8-ны өдрөөр дуусах талаар татварын байгууллагаас мэдээлж байна.


Тодруулбал, тухайн улирлын төлбөрийн баримтаа 10 дугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах юм. НӨАТ-ын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог юм.


Холбоотой мэдээ