“Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-20 09:42:19

“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлжээ.

Одоогоор дээрх чөлөөлсөн хүмүүсийн оронд томилгоо хийгээгүй аж. Маргааш "Эрдэнэс Монгол” компани болон “Оюутолгой” компанийн ТУЗ хуралдах тов гарсан байна. Тус хурлаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хурлаар Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, шинэ захирал томилох асуудлыг хэлэлцэж магадгүй хэмээн албан бус эх сурвалж өгүүллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ