Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 19-нд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-05 11:19:08

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ оны 10 дугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг гаргажээ.


Хуваариар:

  • Аравдугаар сарын 13-25-нд тэтгэвэр (нийгмийн халамжийн), асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж,
  • Аравдугаар сарын 15-нд онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
  • Аравдугаар сарын 18-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж,
  • Аравдугаар сарын 13-нд "Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж болон “Насны хишиг”-ийг тус тус олгохоор болжээ. 


Холбоотой мэдээ