ӨМНӨГОВЬ: Залуучууд хөгжлийн төвийг 2023 онд багтааж 14 суманд байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-04 18:02:10

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжил оролцоог нэмэгдүүлэх  зорилгоор “Залуус” хөтөлбөрийг  хэрэгжүүлж байна.

 

Тус хөтөлбөрийн хүрээнд сумын хүүхэд, залуучуудад төрийн үйлчилгээг ойртуулах, тэднийг хөгжүүлэхээр залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулж байгаа бөгөөд 2023 онд багтаан 14 суманд байгуулахаар төлөвлөжээ.

 

Энэхүү ажлын хүрээнд 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр Ноён суманд, аравдугаар сарын 3-ны өдөр Баян-Овоо суманд тус тус залуучуудын хөгжлийн төвийг шинээр байгууллаа.


 

Харин Баяндалай, Хүрмэн, Мандал-Овоо суманд залуучуудын хөгжлийн төвийг шинээр нээх бэлтгэл ажил 90 гаруй хувьтай хэрэгжиж байна.

 

Залуучууд хөгжлийн төвийг байгуулснаар залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэхээс гадна мэргэжил сонголтын зөвлөгөө, ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаанууд, эерэг хандлага, хариуцлагатай зан чанарыг төлөвшүүлэх, өөрийн хүчинд тулгуурлан амьдрах ухаанд сурах зэрэг олон талт үйл ажиллагааг цаг алдалгүй сум орон нутагтаа суралцах боломж бүрдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ