ӨНӨӨДӨР: Д.Данзанравжаагийн 220 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны есдүгээр сарын 29
/МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 29-ний баасан гарагт болох зарим үйл
явдлын тойм:
11.00 цагт: МИАТ ТӨХК-ийн
удирдлагууд өөрийн байранд цаг
үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:
9914-7517
11.30 цагт: “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл"-ийн лицензтэй технологийн байгууламжууд (EPC04)-ын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
11.00 цагт: Соёлын төв өргөөнд: Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал болно. Утас: 8802-6488, 9907-8857.
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд:“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эн тэнцүү өмчлүүлэх асуудлаар УИХ болон ЗГ-т шаардлага хүргүүлж буй талаар ШИНЭ намаас мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.
-Улсын төв нэгдүгээр
эмнэлэг "Үйлчлүүлэгчээ
сонсоё" сарын аяныг зохион байгуулж байна.
-ИБУИНВУ-ын
парламентын гишүүн, Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи
манай улсад ажлын айлчлал хийж байна.
-Монгол
Улсын Морин хуурын чуулгын “Дуун дэг” тоглолт Улсын Филармонийн концертын
танхимд болно.
-Архангай аймгийн Цэцэрлэг хотын АРА цогцолборт аялал жуулчлалын нэгдсэн үзэсгэлэн, форум үргэлжилж байна.
-Дэлхийн зүрхний өдөр тохиож байна. Энэ өдрийг угтсан алхалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Алхам бүр үнэ цэнтэй" уриан дор хоёр өдөр зохион байгуулна.