Агаарын бохирдлын эх үүсвэрийн ихэнхийг ДЦС, гэр хорооллын утаа эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 44.2 хувийг ДЦС, 31 хувийг гэр хороолол, 16.1 хувийг автомашин, 8.7 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлж байна.
Үүнээс ДЦС-ыг хасаад,
үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол,
28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байв.
Агаар бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж байна. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24 хувийг бүрдүүлдгийг НЗД-ын дэргэдэх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний 20 хүрээлэн хамтран ийнхүү судалжээ.