Майкл Жексоны малгайг дуудлагаар худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГПАРИС. /AFP/.
Америкийн домогт дуучин Майкл Жексон
алдарт сарны алхаа бүжгээ анх удаа толилуулахынхаа өмнө тайзны хажуу руу
шидсэн малгайг 40 жилийн дараа Парис хотноо дуудлага
худалдаанд оруулах гэж байна.
Парисын “Drouot” дуудлага
худалдааны ордонд есдүгээр сарын 26-нд үнэ хаялцуулах явцад хар өнгийн бүрх малгай 60-100 мянган
еврогийн /64-107 мянган
ам.доллар/ үнэд хүрнэ хэмээн шинжээчид
таамаглаж байна.
Хэдийгээр энэ малгай домогт дуучны 200 орчим эд зүйлийн дотор хамгийн алдартайд тооцогдож байгаа боловч “хуурамч эд зүйлсийн худалдаа ба түүнтэй холбоотой гэмт хэргүүд” зэргээс шалтгаалан эд зүйлсийн үнэлгээ унаж байгааг “Artpeges” галерейн зохион байгуулагч Артур Перо хүлээн зөвшөөрчээ.
М.Жексоныг хүүхдийн хүчирхийлэлд буруутгасан бол өв залгамжлагчид нь үүнийг эсэргүүцсээр ирсэн бөгөөд дуучин 2009 онд 50 насандаа нас барах хүртлээ уг хэргийг үйлдсэн гэдгээ үгүйсгэж байсан юм.
Попын хаан алдар нэрийнхээ оргил үед буюу 1983 онд телевизээр дамжуулсан “Motown” тоглолтын үеэр өөрийн хит “Billie Jean” дууг дуулахынхаа өмнө малгайгаа авч шидэж байжээ. Удалгүй өөрийн нэрийн хуудас болсон сарны алхаагаа үзүүлсэн байна.
А.Перогийн ярьснаар, тухайн үед Адам
Келли гэх эрэгтэй М.Жексоны
малгайг тосон авсан бөгөөд тайзны ажилчид авахаар ирнэ гэж бодсон ч аваагүй байна. Улмаар уг малгайг хэдэн жилийн турш гэртээ хадгалсан бөгөөд түүнээс хойш хоёр цуглуулагчийн гар дамжин Парист ирсэн ажээ.