Баасан гарагийг нийтийг хамарсан ажлын өдөр болгон өнгөрөөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-16 20:53:29

2016 оны 9 сарын 16 - ны өдрийг "Булган мээж" ХХК "Нийтийг хамарсан ажил зохион байгуулах өдөр" болгон өнгөрөөлөө.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Хог хаягдлын тухай хуулиудын хүрээнд тус байгууллагын хамт олон энэхүү зрхирн байгууллаа.  Тэд Булган сумын 3-р багийн 3Б хэсгийн нүүрний гудамжны 125 метр үерийн ус зайлуулах суваг, далан, шуудууг цэвэрлэж хүлээлгэн өгчээ.

Гарсан хог хаягдлыг ачих, зөөвөрлөхөд Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтэс хамтран ажилалаа.

                                                                                                                                                                                   П.Батням

Холбоотой мэдээ