Гурав хоногийн хугацаанд 50 мянган хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-08-04 09:01:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд "E-MONGOLIA" системээр дамжуулан бүртгэлээ хийлгээд байна.

 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 

Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Тэгэхээр нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулжээ.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Өнгөрсөн жил таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстой.



Холбоотой мэдээ