Ноосон эдлэл үйлдвэрлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-15 02:10:06

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан тус аймаг дахь хуучин ноос угаах үйлдвэрийг түшиглэн байгуулагдсан «Айнос» компанийн захирал н.Дорждэрэм, ОХУ-аас хөрөнгө оруулагч н.Алекс нарыг өчигдөр хүлээн авч ярилцлаа.

Энэ компани тус аймагт үнэгүйтэж буй хонины ноосыг худалдан авч боловсруулах талаар санал дэвшүүлэв. Засаг дарга үүнийг дэмжихээ илэрхийлээд, үйлдвэрийн техник, технологийг шинэчлэн сайжруулахыг дэмжихээ мэдэгдээд, уг үйлдвэрийг улмаар баруун аймгуудын ноосны бэлэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр болгох санал дэвшүүллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ