БАЯНХОНГОР: Үерийн далангуудыг сэргээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-05 13:55:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас Баянхонгор сумын зарим багуудын ар хэсгээр ус орж, айл өрхүүд усанд автах эрсдэл үүсчээ.


Нөхцөл байдалтай холбогдуулан Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын техник хэрэгслийн ашиглан үерийн далангуудыг сэргээсэн байна.


Ирэх өдрүүдэд иргэд сонор сэрэмжтэй байж, ойр хавийн үерийн даланг сэргээж, аюулгүй байдлаа давхар хангахыг анхаарууллаа.


Мөн баяр наадмын өдрүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө аялж, амарч зугаалахдаа гол усны аюулаас болгоомжилж, хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг Баянхонгор сумын ЗДТГ-аас сануулав.




Холбоотой мэдээ