ХОВД: "Хөхөө Намжил" дуурийг 40 жилийн дараа шинэчлэн тоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-04 09:57:33

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” гэх гурван бүлэг, таван үзэгдэлт уянгын дуурь тоглолоо.

Одоогоос 40 жилийн тэртээ Ардын жүжигчин Д.Гомбосүрэн гуайн найруулгаар тайзнаа тоглож байсан бол "Соёлын сэргэлт" аяны хүрээнд энэ жил дахин сэргээж, шинэчлэн тоглож байгаа нь энэ юм.

Энэ удаа тус дуурийн Ерөнхий удирдаач, найруулагчаар Ардын жүжигчин, Ж.Бүрэнбэх ажилласан байна.

Театрын уран бүтээлчдийн өв соёлоо сэргээн сурталчилсан энэхүү чухал санаачилгыг Соёлын яам болон аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжин ажилласан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар дуурийн ерөнхий удирдаач, найруулагчаар ажилласан Ж.Бүрэнбэх гуайд хүндэтгэл илэрхийлж “Хүндэт тэмдэг” гардуулав.

"Хөхөө Намжил” дуурийн тоглолтод тус аймгийн Хөгжимт драмын театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй уран бүтээлч оролцож, авьяас, ур чадвараа сонирхууллаа.  

Холбоотой мэдээ